БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир Пхеньянд ОХУ-ын Амар мужийн төлөөлөгчидтэй эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвийг хэлэлцлээ. Амбан захирагч Олег Кожемяко тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-ын удирдлагуудын урилгаар даваа гаригт Пхеньянд хүрэлцэн ирсэн юм. Төлөөлөгчдийн айлчлалын үеэр хойд солонгосын Пхёнан-Намдо мужтай ах дүүгийн барилдлагын тухай хэлэлцээр байгуулсан байна. БНАСАУ-ын Гадаад худалдааны яам, Амар мужийн засгийн газар худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, ойн аж үйлдвэр, тээвэр, аялал жуулчлалын салбаруудад хамтран ажиллах тухай хэлэлцээрт тусгасан байна. БНАСАУ-д хийж буй айлчлалаа өнөөдөр өндөрлөх ёстой оросын төлөөлөгчдийг тус  улсын ерөнхий сайд Чхве Ен Рим хүлээн авч уулзсан байна.