ОУ-д сар бүр Интернетэд 60 сая хүн орж байна гэж Russian Internet Week 2011 бага хурал дээр “Олон нийтийн санал бодол” сангийн төлөөлөгч мэдээлсэн байна. Хорин сая хэрэглэгч интернетэд гар утаснаасаа орж байна. Бүх дэлхийн аалзны тор мэт сүлжээг хэрэглэгчдийн тоогоороо Москва муж, Москва, Санкт-Петербург хотууд тэргүүлж байгаа ба тэдний тоо 12 саяаас даваад байна. Одоогийн байдлаар интернетэд орж байгаа хүний тоогоороо саятан хотуудын хувь багасаж байгаа ба 10 хэрэглэгчийн 4 нь оросын жижиг хотууд болон тосгодод амьдарч байна.