Ливийн ШҮЗ-ийн Цэргийн удирдлагын төлөөлөгч, ливийн удирдагч асан Муаммар Каддафи шархадснаас болж амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна. Энэ тухай “Рейтер” агентлаг уламжилсан юм. Сирт хотыг ШҮЗ-ийн цэргүүд дайрч эзэлсний дараа хурандаа Каддафиг өнөөдөр баривчилсан гэж мэдэгджээ. Ливийн түлхэн унагаагдсан тэргүүн хоёр хөлөндөө шархтай баригдсан байна. “Түүнийг барьж авсан. Тэр хоёр хөлөндөө шархдсан. Түүнийг түргэний тэргээр аваад явсан гэж” ШҮЗ-ийн албан ёсны төлөөлөгч “Рейтер” агентлагт урьд нь мэдэгдэж байсан юм.      

Гэрэл  зураг