Энэ арван сард манай Дэлхийн долоон тэрбум дахь иргэн мэндлэх болно. Энэ гайхамшигтай үйл явдлыг маш их эрчимтэй өсөж байгаа манай гаригийн хүн амд хүнсний бүтээгдхүүн хүрэлцэхгүй болно гэсэн тааруу мэдээ бүдэгрүүлж байна. Энэ байдал улам л даамжирах болно. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын мэдээгээр манай гаригийн долоо хүн тутмын нэг нь хоолондоо цадахгүй байна. НҮБ-ын мэдээгээр Энэтхэг, Хятад, Пакистан, Бангладеш зэрэг улсуудын иргэдэд хүнсний бүтээгдэхүүн хүрэлцэхгүй байна. Эдгээр улсуудын хүн ам эрс өсөж байгаа юм. Гэллап судалгааны байгууллагын сүүлчийн мэдээгээр хүнсээр хангах явдал америкчуудын хувьд асуудалд болоод байна. Нилээн баян орны хувьд энэ мэдээлэл болгоомжлол төрүүлж байна.Ойрын жилүүдэд байдал улам дордоно гэсэн таамаглал байна. Ийм байдал дэлхийн олон бүс нутгуудад бий болно. Хүнсний бүтээгдхүүн хүрэлцэхгүй байгаа түүний өндөр үнэ зэрэг нь зарим нэг эмх замбараагүй байдлын шалтаг, арабын орнуудад хувьсгал гарах шалтгаан боллоо. Тэгвэл 3-5 жилийн дараа юу болох вэ? Урьдчилан таамаглахыг хэн ч зүрхлэхгүй байна. Харин өлсгөлөнд хаалт тавьж болно гэж Төрийн Думын депутат Виктор Семенов үзэж байна. «Долоон тэрбум гэдэг бол зүгээр л анхны хонх гэдгийг бид бүгдээрээ ойлгох ёстой. Хүн амын өсөлт болон хүнсний бүтээгдэхүүний өсөлтийн хоорондох зай жилээс жилд улам л холдоод байна. Ийм учраас хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг яаж өсгөх вэ гэдэг тал дээр бүгдээрээ тэр тусмаа асар их нөөц бололцоотой улсууд эхний ээлжинд бодох хэрэгтэй. Энд ОУ нэгдүгээрт байна» гэж Виктор Семенов хэллээ.

   ОУ-ын хүнсний бүтээгдэхүүний потенциал үнэхээр агуу юм. Тус улсын хөдөө аж ахуй 1,5 тэрбум хүнийг хүнсний бүтээгдхүүнээр хангаж чадна гэж шинжээчид тооцоод байна. Энэ потенциал бол стратегийн потенциал юм түүнийг мөнгөөр юм уу, тонноор хэмжиж болохгүй. ОУ өнөөдөр гэхэд л өсгөлөнд нэрвэгдсэн улсуудад туслах НҮБ-ын хөтөлбөрт идэвхитэй оролцож байна. “Мянганы хөгжлийн зорилт” нэртэй энэ төсөл одоо 925 сая байгаа өлсгөлөн хүмүүсийн тоог 2015 онд 600 сая болгох зорилт тавиад ажиллаж байна. Энэ даяарчлалыг хамарсан асуудлыг шийдвэрлэхэд үнэхээр хол байна.

   Хүнсний аюулгүй байдал  бол хүн амд зориулсан хүнсний бүтээгдэхүүний санхүүгийн болон биет хүртээмж юм гэж “СовэкОн” компанийн гүйцэтгэх захирал Андрей Сизов ярьж байна. «Энэ тодорхойлолтоос л асуултын хариулт гарч ирж байгаа юм. Жор нь нэн ядуу орнуудын орлогыг нэмэгдүүлэх гэсэн улиг болсон хэзээ ч биелэгдэхгүй зүйл байдаг юм. Цадахгүй байна гэдэг асуудал бол хүмүүс өлсөж байгаа ямар нэг улсад юм уу дэлхийд хүнсний бүтээгдэхүүн хичнээн хэмжээгээр үйлдвэрлэж байна гэдэгт биш. Асуудлыг гол нь дундаж орлого хэд байна вэ гэдэгт л байгаа юм» гэж Андрей Сизов хэллээ.Ядуу орнуудад шууд дэмжлэг үзүүлснээр асуудлыг шийдэж чадахгүй гэж НҮБ-ын шинжээчид үзэж байна. Хамгийн гол нь хөдөө аж ахуйд урт хугацааны идэвхитэй хөрөнггө оруулснаар асуудлыг шийдэж болно. Канн хотод 11-р сарын эхээр болох “хорийн” дээд хэмжээний уулзалтаар энэ асуудлыг хэлэлцэх юм.Энэ амин чухал асуудлаас сүм хийд ч холуур өнгөрсөнгүй. НҮБ-аас зарласан Хүнсний долоо хоног эхэлсэнтэй холбогдуулан Ромын пап 16-р Бенедикт илгээсэн илгээлтдээ, эгэл даруу байж ирээдүй үеийнхэндээ анхаарал халамж тавихыг уриалсан байна. Хүнсний бүтээгдэхүүн нь жирийн бараа мэт дамын наймаа хийх эд зүйл байж болохгүй гэж тэр үзэж байна. Дэлхийн томоохон хөрөнгийн биржийн тоглогчид түүнийг сонсох л байгаа даа!