Ливийн удирдагч асан Муаммар Каддафиг босогчид Сирт хотод баривчилсан байна. Тэр хүнд шархдсан ч гэсэн амьд байна гэж “Франс Пресс” агентлаг уламжиллаа. Түлхэн унагаагдсан дэглэмийн БХЯ-ны сайд Абу Бакр Юнис алагдсан байна. Каддафин төрлөх хот Сиртийг бүхэлд нь хяналтдаа авсан гэж шинэ төр засгийнхан өнөөдөр мэдээлсэн юм. Энэ хот түлхэн унагаагдсан дэглэмийн сүүлчийн түшиц газар байсан юм. Хоёр өдрийн өмнө шинэ төр засагт хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан Бени-Валид хот сөрөг хүчний хяналтад орсон билээ.