Орос улс дэлхийн хамгийн нэр хүндтэй аялал жуулчлалын  орон болох ёстой. Үүний тулд төр засгийн дэмжлэг, ихээхэн нөөц бололцоо хамгийн гол нь бусад улсуудын оршин суугчдын асар их сонирхол байна. Олон улсын аялал жуулчлалын “Vizit Russia” форумд оролцогчид болон зохион байгуулагчид нь энэ тухай ярилаа. “Vizit Russia” Олон улсын аялал жуулчлалын форум 10-р сарын 20-21-нд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн санд багтсан оросын гурван хотын нэг Ярославльд болно. Бүс нутгийн аялал жуулчлалын төслүүдийг хэлэлцэх нь форумын үндсэн сэдэв юм. Энэ форумд оросын болон гадаадын хөрөнгө оруулагчид, аялал жуулчлалын компаниудын төлөөлөгчид, албан ёсны хүмүүс, шинжээчид оролцох юм. Иймэрхүү форумууд Москва, Санкт-Петербург хотуудад болж байсан бөгөөд одоо харин мянган жилийн түүхтэй Ижил мөрний эрэг дээрх хот олон улсын аялал жуулчлалын цугларалтыг хүлээж авч байна. ОУ-ын хувьд аялал жуулчлал ямар нэр хүндтэй болж байгаагийн нэг илрэл гэж Аялал жуулчлалын бизнесийн оросын холбооны дэд ерөнхийлөгч Юрий Барзыкин тэмдэглээд «Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал төр засгийн улсын байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хувьд зохих хууль тогтоомжийн актад тунхаглагдсан юм. Харин сүүлийн хоёр жил л энэ тунхаглал агуулагын хувьд баяжиж байх шиг байна. Гадны жуулчлал болон дотоодын жуулчлалыг хөгжүүлэх холбооны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэл болж байна. Өнөөдөр аялал жуулчлал гэдэг хүмүүст мөнгө олох боломжийг олгодог, төсвийг нэмэгдүүлж байдаг эдийн засгийн хөшүүрэг биш нийгмийн хөшүүрэг болоод байна. Энэ нь хүмүүсийг ажлаар хангаж хүн амын соёлын түвшинг дээшлүүлж байна» гэлээ.

   Ярославлийн форум нь төр засаг ба аялал жуулчлалын компаниудын яриа хэлэлцээгээ зохицуулах нэгэн талбар болох ёстой. Иймэрхүү маягын төслийн нэгдсэн зорилго нь ОУ-ыг аялал жуулчлалаар мөнгө олдог аргад сургана гэж Төв Оросод ижил нэртэй сувилал байгуулах ажлыг явуулж байгаа “Алтан цагираг”-ийг хөгжүүлэх нэгдлийн гүйцэтгэх захирал Наталья Казакова хэлээд «Янз бүрийн үнэлгээнээс хархад ОУ-ын ДНБ-нд эзлэх аялал жуулчлалын хувь 2-6,5 байгаа нь манай орны хэмжээтэй харьцуулах юм бол маш бага байна. Тэгэхэд европын олон оронд энэ хэмжээ 15-17% байна. Тэгэхлээр бид өөрсдийн бүс нутгаа хөгжүүлж аялал жуулчлалын хүчээр улс орныхоо дотоодын нийт бүтээгдхүүнийг нэмэгдүүлэх ёстой. Бид газрын доорхи ашигт малтмалаа ашиглаж сурахаас гадна газар дээрх хүний гараар болон байгал эхийн бүтээсэн гайхамшигтай дурсгалт зүйлүүдийг ашиглаж сурах хэрэгтэй байна»  гэлээ.

    Ярославлийн аялал жуулчлалын форумыг гадаадын мэргэжилтнүүд тэсч ядан хүлээж байна. Шинээр эзэмшиж болох аялал жуулчлалын шинэ маршрутыг ОУ-д нээхэд энэ форум туслана гэдэгт тэд итгэлтэй байна гэж ОУ дахь БНХАУ-ын  аялал жуулчлалын улсын удирдах газрын төлөөлөгчдийн тэргүүн Лю Зянь Мин хэлж байна. «ОУ руу ирж байгаа хятадын жуулчдын ихэнх нь настай хүмүүс. ОУ-д ирж байгаа жуулчдын тоо энэ жил 16%-иар нэмэгдсэн. Тэгэхлээр ОУ-д амрахыг олон хүн сонирхож байгааг харуулж байна. Хятадын жуулчид Москвагийн Улаан талбай,  Кремль болон Санкт-Петербургийг ихэд сонирхож байна. Тэгээд ч ОУ маш сайн экологтой ийм учраас экологийн жуулчлал ихэд сонирхолтой байна» гэж Лю Зянь Мин тэмдэглэлээ.Орос улс дахь жуулчлалын объектуудын хөгжил сүүлийн үед шинэ түвшинд гарсан гэж шинжээчид үзэж байна. Уламжлалт маршрутаас гадна маш их иэдвхитэй ажиллаж байгаа шинэ төслүүд олон байна. ОУ-д аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг тэргүүлэх чиглэл бол Верхневолжье болоод байна. 2010 оноос эхлэн Хойд Кавказад аялал жуулчлалын бүхэл бүтэн цогцолбор барих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тэнд уулын цанын 5 рашаан сувилалын газар байгуулж байна.