Францийн ерөнхийлөгчийн гэр бүлийнхнийг охинтой болсонд нь баяр хүргэж байна. “Ла Мюэт” эмнэлэгт лхагва гаригийн орой нярай мэндэлжээ. Өдөр нь Николя Саркози гэргийгээ сэтгэл санааны хувьд дэмжихээр эмнэлэгт ирсэн боловч Германын канцлер Ангела Меркельтэй хэлэлцээр хийхээр Франкфурт явахаас өөр аргагүй болжээ. Энэ охин Францийн ерөнхийлөгчийн анхных бөгөөд урьдах эхнэр нь гурван хүү төрүүлсэн юм. Харин охин Карла Брунигийн хоёрдахь хүүхэд ба анхны хүү нь одоо 10 настай юм. Ерөнхийлөгчийн гэр бүл шинэ хүнтэй болсон тухай Елисейн ордон ямарч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Шинэ төрсөн хүүхдээ хэвлэлийнхэнд үзүүлэхгүй зургыг нь хэвлэлд нийтлүүлэхгүй гэж тэргүүн хатагтай урьд нь мэдэгдэж байсан юм.

Гэрэл зураг