ОУ-аас Хятад улс руу хүн орхоодой хууль бусаар гаргаж байсан гэмт бүлгийг Приморийн хязгаарт барилаа. Алс Дорнодын  гаалийн шуурхай газрын хэвлэлийн албанаас ИТАР-ТАСС-т өнөөдөр мэдээлэхдээ энэ гэмт бүлэглэлийн толгойлогч нь Хятад улсын иргэн байсан гэжээ. Хүн орхоодойн хууль бус наймандаа тэрээр оросын хэдэн иргэдийг уруу татсан байна. Тэдний хоёр нь хүмүүсээс хүн орхоодой худалдан авч Приморийн хязгаарын нутагт оруулж дараа нь хот хоорондын автобусны жолоочид дамжуулж тэр нь Хятад руу оруулдаг байжээ. Хурааж авсан уутан дотор 3 килограмм жинтэй 210 ширхэг зэрлэг хүн орхоодой байсан байна. Энэ хулгайн наймаа доод тал нь 2 сая рубль буюу 64500 долларын үнэтэй юм. Зэрлэг хүн орхоодой нь Олон улсын болон ОУ-ын улаан номд бичигдсэн ба түүхийг хориглосон юм. Приморьед 2007 онд 20 килограмм жинтэй 1900 ширхэг хүн орхоодой хураагдсан нь 4,5 сая рублийн үнэтэй байсан ба хүн орхоодойн хамгийн том хулгайн наймаа байсан юм.