Оросын пуужин тээгч, дунд зайны “Союз-СТ” хөлөг маргааш  Францийн Куру сансарын буудлаас европын зүг чиг байршил тодорхойлох хоёр хиймэл дагуулыг сансарт гаргана гэж тус буудал дээр байгаа Роскосмос компанийн төлөөлөгч “Интерфакс” агентлагт мэдэгдлээ. Өмнөд Америкийн нутаг дэвсгэр дээрээс оросын пуужин тээгч “Союз” хөлгийг анх удаа хөөргөх үйл явдал болно гэж тэрээр хэлжээ. “Тиис”, “Наталия” гэж нэрлэсэн зүг чиг байршил тодорхойлох хоёр хяналтын хиймэл дагуул нь тус бүр 700 килограммын жинтэй ба 12 жил ажиллах юм. Энэ сансарын хиймэл дагуулуудыг EADS Astrium болон Thales Alenia Space компаниуд Европын сансарын агентлагын тусламжтайгаар үйлдвэрлэсэн юм. Ирэх жил “Союз-СТ-Б” пуужин тээгч хөлөг мөн ийм хоёр хяналтын хиймэл дагуулыг сансарт гаргах юм байна. Galileo зүг чиг байршил заах сансарын энэ систем 30 хиймэл дагуулаас бүрдэх ба 4 нь хяналтын дагуулууд байх юм. Арван дөрвөн үндсэн болон 4 хяналтын хиймэл дагуулуудаас бүрдэх бүлгийг 2015 он гэхэд бүрдүүлхээр төлөвлөөд байгаа юм. Энэ бүлэг 2020 он гэхэд бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж эхлэнэ.