Европ, Азийн эдийн засгийн холбоо байгуулах тухай тунхагт 12-р сард гарын үсэг зурна гэж Гаалийн холбооны дээд байгууллага болон ЕАЭЗХН-ийн Улс хоорондын зөвлөлийн хуралдааны дүнгээр Санкт-Петербургт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын ерөнхий сайд В.Путин мэдэгдсэн байна. “Европ, Азийн эдийн засгийн холбоо байгуулах санал тодорхой хүрээг хамарч эхлэж байна гэж” В. Путин хэлсэн байна. Ирээдүйн энэ нэгдлийн гишүүн Орос, Белорусс, Казахстан улсуудын төрийн тэргүүнүүд энэ тунхагт гарын үсэг зурах болно.