Facebook нийгмийн сүлжээнд ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев өөрийн хуудсаа нээлээ. Тэрээр энэ тухай урьд шөнө Твиттерт байдаг өөрийн микроблогтоо мэдээлсэн байна. “Фейсбукт бичиж байхаар шийдлээ, та бүхэн уншиж байгаарай гэж” төрийн тэргүүн бичсэн байна. 2010 оны 6-р сард “Твиттер” компанийн төв байранд зочлохдоо микроблог нээхээр шийдсэн юм. Ерөнхийлөгчийн “твиты” нээгдсэн эхний өдөр гэхэд л 34 мянган хүн орсон байна. Facebook бол 800 сая гаруй хэрэглэгчтэй дэлхийн томоохон нийгмийн сүлжээ юм.