0БНАСАУ, ОХУ хоёр эрчим хүчний салбарт эрчимтэй хамтран ажиллаж байна гэж БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ир өнөөдөр “Российская газета” сонинд нийтлүүлсэн ярилцлагадаа өгүүлсэн байна. БНАСАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн саяхны уулзалтаар бүх салбарт солонгос, оросын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж байна гэж  Ким Чен Ир хэлсэн байна. Энд Солонгос руу хий дамжуулах хоолой тавих болон төмөр замын сүлжээнүүдийг холбох асуудлууд багтаж байгаа юм. “Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг амьдралд хэрэгжүүлэх тэр тусмаа хий дамжуулах хоолой тавих энэ төсөл дээр БНАСАУ, ОХУ хоёр практик арга хэмжээнүүдийг эрчимтэй авч байна гэж” хойд солонгосын тэргүүн хэлсэн байна. Улаан-Үд хотод болсон солонгос, оросын дээд хэмжээний уулзалт болон хэлэлцээрүүд нь хоёр орны ард түмнүүдийн хүсэл зоригт тохирсон солонгос, оросын уламжлалт, найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөжүүлэхэд чухал алхам болсон гэж тэрээр хэлсэн байна.