Хятадын цэргийн хүчин чадлаас Япон улс үнэхээр айж байна. Хятадын армийн түргэн өсөлт тэдний цэргийн төсвийн үл мэдэгдэх байдал манай улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэж ерөнхий сайд Ёсихико Нода мэдэгдлээ. Пуужин турших ажлаа үргэлжлүүлж байгаа БНАСАУ болон түүний цэргийн өдөөн хатгалагад Токио түгшиж байна. Японы засгийн газрын тэргүүнээр түүнийг сонгосон 8-р сарын 30-наас хойш Ёсихико Нодагийн Хятадын эсрэг хийж байгаа анхны эрс мэдэгдэл юм. Гурван жилд нэг удаа Токиогийн  ойролцоо явуулдаг Японы Өөрийгөө хамгаалах агаарын хүчний  парадын үед ерөнхий сайд энэ мэдэгдлийг хийсэн нь ч учиртай бололтой. Бээжингийн нэр хүндийг унагах мэдэгдэл хийж байгаа нь японы цэргийн аж үйлдвэрийн хүрээнийхний дэмжлэгийг олж авах гэсэн оролдлого бололтой. Хятадын аюул нэмэгдэж байна гэдэг шалтагаар сүүлийн жилүүдэд Японы Өөрийгөө хамгаалах хүчийг шинэчлэх гэж байнга оролдож байна.

   Батлан хамгаалах зорилгоор өнгөрсөн жил 91 тэрбум доллар зарцуулсан гэж мэдэгдэж байгаа нь цэргийн зардлаа наад зах нь хоёр дахин бууруулсан гэж Токио үзэж байгаа юм. БНХАУ-ын ТЦФ идэвхижиж байгаа нь япончуудыг улам их түгшүүлж байна. Тэдний хөлөг онгоцууд урьд нь эрэг орчмын усан хилээ хамгаалж байсан бол одоо задгай тэнгист гараад байна гэж Алс Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн удирдагч Валерий Кистанов тэмдэглээд: «Түүхий эд болон эрчим хүч хүргэж байгаа тэнгисийн зам өнгөрч байгаа тэр дүүрэгт Хятад үйл ажиллагаа явуулж байгаа нь япончуудыг түгшүүлж байна. Хятад улс цэргийн хүчин чадалдаа илүү анхаарал тавьж эхлэж байгаа нь Япон улс цэргийн стратегээ дахин хархад хүргэж байна. Батлан хамгаалахын үндсэн чиглэл нь хойноосоо өөрөөр хэлвэл Оросоос эхлээд өмнө зүг Хятад хүртэл хөдлөж эхлэж байгаа нь ажиглагдаж байна. Япон улс хуурай замын хүч болон танкныхаа тоог цөөрүүлж байгаагаар энэ нь илэрч байна. Усанд шумбагч флотынхоо хүчийг нэмэгдүүлэх замаар өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчнээ Япон улс нэмэгдүүлж байна. Мөн хятадын ТЦХ-ийг ажиглах хэрэгсэлээ нэмэгдүүлж байна» гэлээ.

   Нисдэг тэргээр дэмжүүлсэн хятадын харуулын хөлөг онгоцууд АНУ-ын тэнгисийн цэргийн бааз байрладаг Окинава арлын ойролцоо ойртон ирж зүрхлэж байна. Өөрийнхөө нутаг дэвсгэр шиг харуулдаж байгаа маргаантай Сенкаку арлын ойролцоо ирж байгаа хятадын нисэх онгоцуудыг зайлуулахын тулд Японы өөрийгөө хамгаалах АЦХ-ний онгоцууд нэг бус удаа түгшүүр аван нисэж байна. Өнгөрсөн жил хятадын загас агнуурын онгоц японы харуулын онгоцтой мөргөлдснөөс болж энэ арлын ойролцоо цэргийн мөргөлдөөн болох дөхсөн юм. Валерий Кистанов цаашид хэлэхдээ: «Ирээдүйд энэ бүс нутагт Япон, Хятад улсуудын хооронд хамгийн том цэргийн сөргөлдөөн болно. Тэдний улс төр, эдийн засгийн ашиг сонирхол улам л сөргөлдөх болно. Улам өсөн нэмэгдэж байгаа харилцан үл итгэлцэх байдлаа багасгахын төлөө талууд ихээхэн хүчин чармайлт гаргахгүй бол цэргийн мөргөлдөөнд хүргэж мэднэ. Японд бол цэргийн мөргөлдөөнийг ч үгүйсгэхгүй байгаа юм. Сенкаку арлаас болж үүсэж мэдэх цэргийн мөргөлдөөний болзошгүй төлөвлөгөөтэй нууц баримт бичгийг “Санкей Синбун” сонин нийтлэж байсан юм. Хятадын цэргийнхэн тус аралд загасчдын байдлаар десант бууж япончууд америкчуудын тусламжтайгаар тэднийг цохиж байгаа байдлаар тэр төлөвлөгөөнд тусгасан байжээ» гэлээ.

   Өнөөдөр Ази тив цэргийн зардлаараа дэлхийд тэргүүн байранд явж байна. Япон, Хятад, Энэтхэг, Пакистан зэрэг улсууд армиа шинэчлэж байгаа учир бүс нутгийн бусад улсууд төсвийнхөө цэргийн хэсгийг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Улам л өдөөн хатгах шинжтэй болж байгаа тэнгисийн цэргийн хээрийн сургуулийн тоо нэмэгдсээр байна. Жишээ нь, одоо хийж байгаа АНУ, Филиппин улсын тэнгисийн явган цэргийн хээрийн сургууль байна. Энэ сургуулийн үеэр маргаантай Спратли ольтриг арлын ойролцоох филиппиний  эрэгт десант буулгаж байна. Энэ дэвсгэр дээр ямарч милитарист хоосон гоё үг тус бүс нутгийн цэрэг улс төрийн нөхцөл байдлыг хурцатгана.