Пакистаны Хойд Вазиристан нутагт байрлаад байгаа лалын дайнчидад цохилт өгөхийнхөө өмнө АНУ “арав дахин” бодох хэрэгтэй гэж Пакистаны армийн штабын дарга Ашфаг Каяни өнөөдөр мэдэгдлээ. Парламентийн батлан хамгаалах байнгын хорооны хуралдаан тэрээр Хойд Вазиристанд байрласан лалын дайнчдын эсрэг бүрэн хэмжээний ажиллагаа эс явуулахыг Пакистан улс өөрөө шийднэ гэж мэдэгдсэн байна. Лалын дайнчид нуугдаж байгаа пакистаны омогууд байдаг Хойд Вазиристан мужтай хил залгаа афганы нутагт Афганистан дахь АНУ-ын командлал хэдэн зуун цэргийн албан хаагчдыг татсан байна.