Төв Оросын Ярославль хотын ойролцоо 9-р сарын 7-нд зорчигч тээврийн Як-42 онгоцны сүйрэл нисэгчийн буруугаас болжээ гэсэн дүгнэлтэд Громовын нэрэмжит Нислэг туршилтын хүрээлэнгийн мэргэжилтнүүд хүрсэн байна. Сүйрлийн шалтгааныг тогтоох хэд хэдэн нислэгийн туршилтыг өчигдөр дуусгасан байна гэж “Коммерсант” сонин өнөөдөр мэдээллээ. Энэ нислэгийн туршилтын дүн нь шинжээчид бэлтгэж эхлээд байгаа Як-42Д онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоох техникийн комиссийн тайлангийн үндэс нь болно. Энэ онгоцны осол 9-р сарын 7-нд болсон ба 44 хүн амь насаа алдсан юм. Тэдний дунд ярославлийн “Локомотив” хоккейн багын үндсэн тоглогчид болон онгоцны багын гишүүд байсан юм. Хөлгийн инженер Александр Сизов ганцаараа амьд гарсан юм.