Оросын «Яндекс»  компани  телевизийн дэлгэцнээ гарна. Компани компьютерийн системийг нэвтрүүлсэн шинэ орчин үеийн «ухаалаг» техник үйлдвэрлэгчидтэй  хэлэлцээр байгуулжээ. Телевизийн үзэгчид одоогоос телевизийн хажуугаар ноутбуктайгаа суухгүй болно. Яндексын вижет дарвал гол хуудасанд нь гарна.  Саяханаас телевизийг Интернеттэй холбох боломжтой болсон. Энэ нь хэрэглэгчдэд олгох үйлчилгээний хүрээг нь өргөжүүлэх боломжийг Яндексэд олгож байна гэж Яндекс компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Очир Манджиков «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Одоо ийм телевизтэй хүмүүсийн 35 хувьд үйлчилгээгээ үзүүлж эхлээд байна. Тэд одоо ч  хөдөлбөргүй өсөн нэмэгдэж байна. Хэрэглэгч шинэ зүйлд эхлээд хайхрамжгүй хандаж дараа нь сонирходог. Бид «Мэдээ», «Цаг уурын байдал», «Газрын зураг», «Замын бөглөрөл», «Зарлал», «Телевизийн хөтөлбөр» зэрэг олонд түгсэн сервистэй телевизэд тусгай вижетийг боловсруулж, Яндексыг урагш хөгжүүлэх нэмэлт сувагтай болсон» гэв.

     Орост «ухаалаг телевизтэй» хүмүүс Яндексын үйлчилгээг хүртэнэ. Мөн адил үйлчилгээ гадаадад бий болох уу гэсэн асуултад Очир Манджиков хариулахдаа компани төлөвлөгөөгөө нууцлаж байна. Өөр техник үйлдвэрлэгчтэй хамтрах ажиллагааг өргөжүүлж байна. Яндекс өөр ангилалын телевиз, Орост дэлгэрсэн германы машин, гар утас, планшетэд адилхан вижетийг бүтээнэ гэлээ.ТУХН-ийн орнууд ба Турк улсын зах зээлд хайлтын технологийг боловсронгуй болгох нь Яндексын үйл ажиллагааны бас нэгэн зорилго билээ. Жишээ нь туркийн Яндекс хэрэглэгчид  Коран судар буюу үндэсний яруу найргийг сонирхвол нэг л мөрийг нэвтрүүлээд бүхэл бүтэн шүлгийг нь уншина. Гэвч телевизийн хайлтын технологи компьютер, планшет, гар утас хэрэглэгчдийн  их сонирхож буй сервисийг  одоогоор дөнгөж гүйцэтгэж байна.