Иргэний хуулийн 1500 зүйл ангийн бараг 600-г өөрчлөх шинэ хувилбарыг  Улсын думын дараачийн сонгуулийн депутатууд авч үзэж хэлэлцэх бололтой.Хэд хэдэн өөрчлөлт  Оросын бизнесийн ашиг сонирхолыг хөсөрдүүлж мэднэ гэж үзсэн эдийн засгийн хөгжлийн яамны байр суурь Иргэний хуулийн шинэчлэсэн хувилбарыг парламентын доод танхимд энэ онд оруулж хэлэлцүүлэхэд саад болжээ.Иргэний хууль тогтоомжийг боловсронгуй болгох зөвлөлийн дарга Вениамин Яковлев тэргүүтэй шүүх цааз судлаач, шүүгчид Дмитрий Медведевийн даалгавраар Иргэний хуульд оруулах өөрчлөлтийг боловсруулсан юм. Иргэний хуульд оруулах өөрчлөлтийг бараг гурван жил бэлтгэсэн гэж Дээд арбитражийн дэд дарга, хууль цаазны ухааны доктор Василий Витрянский хэлээд «Шүүхийн практик ажиллагаагаар илэрсэн хууль тогтоомжийн  янз янзын дутагдалтай талыг арилгах гол зорилго тавьсан. Мөн түүнчлэн европын туршлагыг харгалзан зохицуулалтыг орчин цагийн түвшинд гаргахыг хичээсэн» гэв. Жижиг том өөрчлөлт Иргэний хуулийн бүх зүйл ангийн 40 хувийг хамрах юм. Оросын хууль цаазын практикт анх удаа   хүний хувийн амьдралыг тодорхойлж, түүнийг зөрчвөл  хариуцлага хүлээхийг заажээ.

    Хувийн амьдралын ёс журмыг зөрчсөний төлөө  хариуцлага Интернетийг хамрана. Сүүлийн үед чухам  Интернет иргэдийн тухай зохисгүй мэдээллийн гол эх сурвалж болсон юм. Саяхан ийм хуулийг батласан Германи улсын туршлагыг харгалзан ёс журмыг зөрчсөн провайдерын хүлээх хариуцлагыг тодорхойлжээ. Иргэний тухай зохисгүй мэдээлэл тараасан хэрэгслийн үйл ажиллагааг  иргэний шаардлагаар  тасалдуулж мэднэ.

    Шинэчлэсэн Иргэний хууль хувийн амьдралд хөндлөнгөөс оролцох хэрэг явдал  төдийгүй иргэн түшмэлийн хоорондын харилцааг хянан шалгана. Эдийн засгийн харилцаатай этгээдүүдийг хамгаалахын тулд бид хуулийн этгээдүүдийг бүртгэх эрх мэдлийг  хуулийн байгуулагуудад шилжүүлэхийг санаачилсан гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Вениамин Яковлев тэмдэглэн хэлээд «Эдийн засгийг журамлахын өмнө түшмэдийн үйл ажиллагааг цэгцлэх хэрэгтэй. Манайд бизнест учирсан захиргааны саад тотгорыг арилгахыг үргэлж оролдож байна. Энэ нь төрийн хяналт сулрасныг тусган харуулж байна. Эд бүхэн игэний байдалд тун зохисгүй нөлөөлж байна. Тухайлбал иргэний эд хогшилыг булаан авах, хуурамч эм олгох, хулхи архиар хордоох, чанар муутай бүтээгдэхүүн худалдах тохиолдол гарч байна. Иймээс  төрийн хяналт зайлшгүй чухал. Харин үнэн шудрага, мэргэшилтэй хариуцлагатай түшмэл ийм хяналт тавих ёстой» гэв. Иргэний хуульд оруулах өөрчлөлтүүдийг зохиогчид саяхан Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзлаа. Мэргэшилтэй хуульчдын сонирхолтой яриа хийжээ. Яковлевын хэлснээр бол төрийн тэргүүн иргэний хууль тогтоомжийг шинэчлэх хандлагыг дэмжсэн байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас Иргэний хуульд өөрчлөлт оруулах өөр төслийг бэлтгэв. Гол төлөв хуулийн этгээдийн статусын асуудлаар санал зөрсөн байна. Иргэний хуулийн харилцан найр тавьсан хувилбар хэр амжилттай болох нь ойрын үед тодроно.