Буриадын БН улсын төр засаг хөрш Монгол улсын экологийн тулгамдсан асуудлыг шийдэхэд нь туслана. Өвлийн улирал эхлэнгүүт л  Улаанбаатар хот дээгүүр хөшиглөж эхэлдэг хар үүлийн тухай ярьж байгаа юм. Монгол улсын нийслэлийн эргэн тойронд байдаг гэр хороололынхон хүйтрэнгүүт л мод, нүүрс заримдаа машины дугуй, гялгар уут гээд  шатаж болох үнэгүй олдох зүйлийг түлдэгээс экологийн ийм асуудалд хүрээд байгаа юм. Мод түлж байгаа оршин суугчид ч гэсэн нийслэлийн ойр орчины ногоон уушиг нь болсон ойн бүсийг устгаж байгалд хор уршиг учруулж байгаа юм. Хорт утаа гаргаж байгаа түлшийг орлох хийн түлш оршин суугчиддаа олгох шийдвэрийг Монгол улсын засгийн газар гаргаад байна. Гэрт зориулсан хийн халаалтын системийг үнэ төлбөргүй тараах бөгөөд бүх зардлыг Монгол улсын Аялал жуулчлал, байгаль орчны яам, “Мянганы сорилтын” сан дааж байгаа юм байна. Гэрт зориулсан авсаархан хийн халаагуурыг буриадын нэгэн үйлдвэрт захиалсан гэж  Буриад улсын Байгалийн нөөцийн яамны ерөнхий мэргэжилтэн Лариса Убеева мэдэгдээд: «Монгол улсын засгийн газар хүсэлт гаргасны дагуу Буриад улсад 10 гаруй жил хийжүүлэх ажил хийж байгаа үйлдвэрт бид хандсан юм. Экологийн талаасаа ч эдийн засгийн талаасаа ч сайн үзүүлэлттэй байгаа шингэрүүлсэн пропан-бутан хийг энэ халаагуурт хэрэглэх юм. Түүний шаталтаас нүүрс хүчлийн хий, уур хоёр л гардаг юм. Энэ үйлдвэрийнхэн монгол гэр  түүнийг халаах нөхцөлтэй сайн танилцсан юм. Үүний үдсэн дээр гэрт зориулсан хийн плиткатай халаагуурын төслийг хийсэн юм. Монголын гэр хороололын оршин суугчид урьд нь гэртээ хийн систем байрлуулахыг оролдож байсан юм. Энэ халаагуур нь гэрийн нөхцөлд зориулаагүй байсан учир хүмүүс угаартах тохиолдол ч гарсан байна. Бид маш аюулгүй системийг санал болгож байна» гэлээ. Одоогийн байдлаар 200 ийм систем Монгол улсад илгэхэд бэлэн болоод байна. Дараа нь 700 нийлүүлнэ. Ер нь 2012 онд Улаанбаатар хотын 100 мянган гэрт ийм халаагуур байрлуулахаар төлөвлөөд байна.