Валютын ханшны мониторингийн механизмийг төгөлдөржүүлэх  тухай хятадын эсрэг хуулийн төслийг АНУ-ын парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхим 10 сарын 25-нд хэлэлцэнэ. Үндэсний валютынхаа солих ханшийг зохиомлоор буулгах замаар өөрийн экспортоо тэтгэж байгаа улсуудын импортод нөхөн төлбөр олгох боломжийг АНУ-д энэ шинэ хууль нээж өгөх юм. АНУ-ын үзэж байгаагаар үндэсний валют юанийнхаа ханшийг зохиомлоор буулгаж байгаа Хятад улсын эсрэг энэ хууль чиглэгдсэн юм. АНУ-ын Сенат 10-р сарын 3-нд хуулийн төслийн өөрийн хувилбарыг сайшаасан ба Төлөөлөгчдийн танхимд хэлэлцэж байгаа нь хуулийн төслийг цаашид урагшлуулах үе шат болж байна гэсэн үг. Энэ хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын ихэнх гишүүд дэмжиж байгаа юм. Энэ танхимын 435 гишүүний 192 нь болж байгаа ардчилсан намынхан энэ хуулийг батлахыг уриалж байгаа юм гэж РИА Новости агентлаг уламжиллаа. Тэдэнтэй 61 бүгд найрамдахчууд нэгдэнэ гэж амлаад байна. Хэрвээ ойрын хэдэн долоо хоногт энэ хуулийн төслийг дэмжигчдийн талынхны тоо цөөрөхгүй, намын бүлгийн удирдагчид нэг намынхныхаа саналыг өөрчлүүлж чадахгүй бол энэ хууль батлагдаж дараа нь ерөнхийлөгч түүнд гарын үсэг зурна. Энэ хуулийг баталснаар АНУ-ын жил бүрийн худалдааны хомсдол 250 тэрбум доллароор багасах юм.  БНХАУ-ын Төв банк, Арилжааны яам, ГХЯ Вашигтонд 10-р сарын 4-нд зохих хариу өгөхдөө даяарчлалыг хамарсан валютын асуудлыг улс төржүүлж байна гэж америкчуудыг буруутгалаа. “Энэ нь хятад, америкийн эдийн засгийн харилцаа болон худалдаанд ноцтой хохирол учруулж мэднэ гэж” БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ма Чжаосюй мэдэгдсэн байна.