Энэ системийг дэлгэрүүлэх явдал нь тус улсад аюул занал учруулахгүй гэдэгт итгэлтэй байхын тулд Европын ПДХ системийн туршилтад хяналт тавихыг ОУ-д АНУ санал болголоо. Амдан сөнөөгч пуужингийн системд орж байгаа пуужингуудын тухай мэдээлэлийг ОУ өөрийн радарын тусламжтайгаар авч болно гэж ПДХ системийн агнетлагын тэргүүн Патрик О Рейли мэдэгдсэн байна. Ашиглах гэж буй SM3 пуужин нь “том биш” учраас ОУ-ын нутаг дэвсгэрээс харвах стратегийн пуужинг техникийн хувьд амдан сөнөөж чадахгүй гэж тэр тэмдэглэсэн байна. Европт дэлгэрүүлэх гэж байгаа ПДХ систем нь ОУ-ын эсрэг чиглээгүй гэдгийг баталсан  баримт бичиг олгоно гэж  АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан орлогч Элен Таушер 10-р сарын 18-нд мэдэгдэж байсан юм. ПДХ системийг дэлгэрүүлэх талаар ямар нэгэн хязгаарлалт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй ба хууль ёсны хариуцлага хүлээсэн баримт бичигт АНУ гарын үсэг зурахгүй гэсэн Вашингтоны байр суурийг тэр баталлаа. Европ дахь НАТО-гийн ПДХ систем нь 2012 оноос эхлэн ажиллана гэж хүлээж байна. АНУ-ын албан ёсны байр сууринаас ажиглахад ПДХ систем нь тус эвслийн орнуудыг Иран, Хойд Солонгос улсуудаас хамгаалах юм. ПДХ системийг Европт дэлгэрүүлж байгаа нь тус улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэж ОУ өөрийн зүгээс үзэж байгаа юм.