“Саньхшин” компанийн хятад ажилчид оросын Новосибирск хотын төвд эсэргүүцлийн жагсаал хийлээ. “Бидний мөнгийг өг, бид гэртээ харимаар байна” гэсэн уриа лоозон барьсан 60 ажилчин хотын төв гудамжаар жагсаж явсан, тэднийг цагдаагийнхан саатуулсан байна. Тэд тус хотын нэгэн барилга дээр ажиллаж байгаа, тэдний цалингий нь өгөөгүй учраас эсэргүүцлийн жагсаал хийсэн гэдгийг орчуулагчаар дамжуулан ойлгосон байна. Новосибирск мужийн Дотоод хэргийн удирдах ерөнхий газрын хэвлэлийн албанаас энэ тухай мэдээлсэн гэж “Интерфакс” агентлаг уламжилсан байна. Эсэргүүцлийн жагсаал нь хууль бус гэдгийг тайлбарлаж өгсний дараа хятадууд таржээ. Зохион байгуулагчид нь захиргааны арга хэмжээ авсан байна. Жагсаалд оролцсон бүх хятад ажилчид Новосибирск мужид хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаа гэж мэдээнд тодруулсан байна.