0Хамтын нөхөрлөлийн улсуудын засгийн газрын тэргүүнүүдийн хуралдааны дүнгээр ТУХН-ын чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. ТУХН-ийн хүрээний худалдаа эдийн засгийн харилцааны шинэ суурийг байгуулах тухай ярьж байгаа юм гэж зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ ОУ-ын ерөнхий сайд В.Путин мэдэгдсэн гэж РИА Новости агентлаг уламжилсан байна. Бүр 1994 онд ТУХН-ийн орнууд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай гэрээ байгуулсан боловч тухайн үед олон орнууд тэр дундаа ОУ тэр гэрээг батлаагүй юм. Энэ шинэ баримт бичгийг боловсруулахад 10 жил шаардагдлаа. Хамтын нөхөрлөлийн орон зайд чөлөөт худалдааны горим тогтоосон олон талын маш олон баримт бичгүүдийг энэ шинэ баримт бичиг орлох бөгөөд гарын үсэг зурсан орнуудын худалдаа эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг хөнгөвчилж өгөх ёстой юм. ТУХН-ийн орнуудад Азербайжан, Армен, Белорусс, Казахстан, Киргиз, Молдав, Орос, Тажикстан, Туркменстан, Узбекстан, Украин улсууд багтдаг юм.