Сансарын жуулчидад зориулсан анхны тойрог замын зочид буудал 2020 онд бий болно. Гагарины нэрэмжит сансарын нисгэгчдийг бэлтгэх төвийн эрдэм шинжилгээний ажил хариуцсан орлогч дарга Борис Крючков энэ тухай мэдээлсэн байна. Жолоодлогот сансар судлалын хөгжлийн нэг ирээдүйтэй чиглэл бол сансарын жуулчлал юм. Сансарт 10 жуулчин очсон бөгөөд тэд сансарын нисгэгчдийг бэлтгэх энэ төвд бэлтгэл хийсэн юм. “Ямарч тусгай бэлтгэл хийгээгүй жирийн иргэдийг сансарт хөөргөх бүхэл бүтэн аж үйлдвэрлэлийг” хэд хэдэн улс хөгжүүлж байна гэж Крючков ярьсан байна. Сансарын жуулчдыг “чартерийн нислэгээр” сольж байх болно гэж мэргэжилтэн үзэж байна. Ийм зочид буудал барих төсөл ОУ-д ч АНУ-д ч байгаа гэж Б.Крючков батлан илэрхийлсэн байна.