“Уолл стритийг эзлэцгээе !” хөдөлгөөн яг нэг сар боллоо. Энэ хугацаанд америкийн орон нутгийн хөдөлгөөнөөс дэлхийг хамарсан хөдөлгөөн болж хувирлаа. Энэ эсэргүүцлийн хөдөлгөөн юу болж хувирах бол гэж бүх дэлхийн шинжээчид маргалдсаар байна. Жагсагчид эвдлэн сүйтгэгчид болж хувирсан Итали улсын байдлаас ажихад улс төр, эдийн засгийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд төр засгийн эсрэг сөрөн зогсох том хэмжээний хөдөлгөөн болж хувирч болох юм байна. АНУ-д хийсан санал асуулгын дүнгээс харахад шинэ хөдөлгөөн улс төрийн дүр төрхийг ноцтой өөрчлөж мэдэхээр байна. Дэлхий дахин 2008 оныхоо эдийн засгийн хямралаас гарч чадахгүй эсвэл дахиад л урсан орж байгаа энэ хямрал нийгэм, улс төрийн хямрал болж хувирлаа. Сүүлийн 3 жилийн эдийн засгийн донсолгоо капиталист загварын үндсэн сөрөг зөрчилдөөн бий болох суурь довжоо нь боллоо. Бага дунд бизнест хохирол учруулах замаар том компаниудын ашиг сонирхолыг хамгаалах болон нийгмийн процессийг үл ойшоосон явдал олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн болж эхлээд АНУ-д дараа дэлхий дахинд тархлаа. Ялангуяа америк маягаар хөгжих гэж байгаа тэр улсуудад үсэрхийллээ. Эдгээр нь Австралиас Чили хүртлэх 82 улс орнууд юм. Дамын наймаандаа хэт улайрсан даварсан санхүүчдийн өрийг улс нь татвар төлөгчидийн хөрөнгөөр төлөх болж байгааг таслан зогсооё гэсэн нэг л уриатай байна. Ирээдүйд данснаас данс руу төлбөр хийгээд ашиг орлогоо банкны эзэд хуваахыг хүсэхгүй байна. Энэ байдлаас болж л нийгэмд хурц асуудал үүсч байгаа юм. ОУ энэ байдлаас зайлсхийж чадсан учраас олон нийтийг хамарсан эсэргүүцэл болоогүй гэж В.Путин үзэж байна. «Улс орны дотор болж байгаа нийгэм эдийн засгийн одоогийн тохиолдолд бол эдийн засаг нийгмийн үйл явдлуудыг бид маш сайн тодорхой ойлгох ёстой. ОУ-ын иргэн бүр өөр дээрээ, өөрийнхөө төсөв дээр, хүүхдүүдийнхээ боловсрол дээр, ер нь улс оронд ямар нэгэн зүйл өөрчлөгдөж бүр сайн тал руу өөрчлөгдөж байгааг ойлгож мэдрэх ёстой. Зөвхөн ингэсэн тохиолдолд иргэдийн дэмжлгийг хүлээж тэдний итгэлийг олж болно. Хэрвээ ийм юм болохгүй бол хөгжингүй эдийн засагтай улсуудад хүмүүс хэдэн мянгаараа гудамжинд гар байгаа ийм байдалд хүрнэ» гэж В.Путин ярилаа.

    Өнгөрсөн социалист нийгмээс нийгмийн бодлогын олон зарчмуудыг авч үлдсэн Зүүн Европын орнуудад эсэргууцлийн хөдөлгөөн гарахгүй байгаа нь онцлог юм. Иргэдийнхээ ашиг сонирхолыг тэргүүн зэрэгт тавьдаг Скандинавийн орнуудад байдал тайван байна. Одоогийн энэ эсэргүүцлийн давалгаа асар их хор уршигтай болж мэднэ. Цаг хугацааны эрхээр Европын комиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу банкны эздийг эрс шүүмжиллээ. Энэ хямралд санхүүчид л буруутай бөгөөд зөвхөн тэдэнд зориулсан эрүүгийн хариуцлага бий болгохыг санал болголоо. Улсын дэмжлэг хүлээсэн банкуудаар бонус, дивидент төлүүлэхийг хориглох шаардлагатай гэж тэр үзэж байна. Энэ саналууд нь “Уолл стритийг эзэлцгээе!” эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын шаардлагатай бүрэн нийцэж байгаа юм. Мөн улс төрийн хүнд хохирол ч амсаж мэднэ. Банкууд болон корпорациудын эсрэг АНУ-д болсон энэ их уур хилэн сөргөлдөгч бүгд найрамдахчууд болон ардчилагчдыг нэгтгэлээ. “Уолл стритийг эзлэцгээе!” аймшигт эсэргүүцлийн суурин дээр бүрэн хэмжээний улс төрийн байгууллага бий болж мэднэ гэж улс төр судлаачид үзэж байна. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй тэрбумтан Митта Ромнигийн эсрэг эсэргүүцэгчдийн уур хилэнг ашиглахаар Цагаан ордонд шийдээд байна. Зүүний намын тэргүүнүүд Герман улсад өөрийн дивидендүүдээ авна гэж найдаж байна. Франц улсад социалистууд өөрсдийн байр суурийг бэхжүүлнэ гэж үзэж байна. “Уолл стритийг эзэлцгээе!” уриаг зарим нэг улс төрийн хүчнүүд “Төрийн эрхийг авцгаая” гэсэн дайнч уриа болгох гэж байгаа бололтой. Энэ сүүлийн эсэргүүцлийн хөдөлгөөн барууны орнуудын төр засагт ихээхэн өөрчлөлт оруулж мэднэ.