Энэ өдрүүдэд Монгол улсад сайн мэдэх оросууд Улаанбаатар хотод цугларч байна. Орос, Монгол улсуудын холбоо харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ тэд энэ алдар цолыг олсон юм. Тэдний заримынх нь нэрийг дурдах юм бол, ЗХУ болон Монгол улсын баатар сансарын нисгэгч, Монголын анд нөхөд нийгэмлэгийн тэргүүн Виктор Горбатко, Красноярскийн чулуун нүүрсний уурхайн захирал Дмитрий Баркелов, ОУ-ын ардын жүжигчин Владимир Девятов зэрэг юм. Тэд энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 35 жилийн ойд хүрэлцэн ирсэн юм. “Сансар” дүүрэгт байрладаг энэ төвийн байшинг монголын нийслэлийн олон оршин суугчид сайн мэддэг юм. Түүнийг анхаарахгүй байхын аргагүй юм. Орос улсын далбааны цагаан, хөх улаан өнгөөр будсан энэ байшин үнэхээр содон билээ. Энэ төв байнга олон хүнтэй байдаг юм. Энэ төвд Монгол улсад амьдарч байгаа оросууд болон ОУ-ын тухай мэдэхийг хүссэн олон монголчууд ирдэг юм. Олонхи хүмүүс өөрийн гэсэн сонирхолтой байдаг гэж Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн /ОШУСТ/ захирал Евгений Михайлов тэмдэгдлээд: «Хамтран ажиллахыг хүссэн хүмүүст бид түншүүдий нь олж өгөхөд тусалдаг юм. Энд хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд урлаг соёлын зүтгэлтнүүд  хүртэл байдаг юм. Мөн ОУ-д сурахаар явах гэж байгаа монголын залуучууд бидэнд бас ханддаг юм. Мөн манай оронд жуулчлах гэж байгаа хүмүүс ч ирдэг. Манай төвд концерт, үзэсгэлэн, сэдэвт үдэшлэг зэрэг уламжлалт үйл ажиллагаа байнга болдог. Орос хэлний дамжаа жил ирэх тусам улам нэр хүндтэй болж байна» гэлээ.

   ОШУСТ-д сургуулийн сурагчаас эхлээд тэтгэвэрийн насны хүмүүст орос хэл заагаад зогсдоггүй. Энд Орос хэл заах орчин үеийн арга барилыг Монголын орос хэл судлаачидад зааж тэдний мэргэжлий нь дээшлүүлдэг юм. Тус төв нь Оросын их дээд сургуулиудад монголын оюутнуудыг сургах өөрийн гэсэн квоттой юм байна. Суралцахыг хүсэгчдийг сонгон шалгаруулах уралдаан зохион байгуулдаг ба суралцахыг хүсэгчид маш олон байдаг юм байна. «Улаанбаатар хот дахь ОШУСТ саяхан өөрийнхөө сайтыг нээсэн байна. Энэ сайт дээр одоохондоо материалуудыг орос хэл дээр нийтлэж байна. Яваандаа монгол хэл дээр нийтлнэ» гэж Евгений Михайлов ярилаа. Энэ төвд ОУ-аас зочид төлөөлөгчид байнга ирдэг. Ихэнхдээ Москва, хөрш Эрхүү муж, Буриадын БН улсаас зочид ирдэг байна. Манай “Оросын дуу хоолой” радио ч Улаанбаатар хот дахь ОШУСТ-тэй хамтарч ажилладаг юм. Бид радио асуулт хариултын уралдаан хамтран явуулдаг, 10-р сарын 6-нд  тэнд “ОДХ” радиогийн өдөр болсон юм. Энэ төвд манай сонсогчид цугларсан юм. Монгол улсад  хүрэлцэн ирсэн манай монгол хэлний редакцийн ажилтнууд тэдэнд радиогийн нэвтрүүлгийг хэрхэн бэлтгэдэг тухай, ойрын ирээдүйн зорилтын тухай ярьж өгсөн юм. Орос, Монгол  улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулсан радио асуулт хариултын уралдааны түрүүлэгчдийг шагнах ёслол энэ уулзалтын гол үйл явдал болсон юм. Улаанбаатар хот дахь ОШУСТ 35 жилийнхээ ойг 10 сарын 21-нд том баярын үдэшлэгээр тэмдэглэх юм. Эрхэм нөхөдөө, та бүхэн тэр үдэшлэгийн оролцогч болох боломжтой шүү. Орой 17 цагаас эхлэх юм байна.