0     Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг ашиглаж дэлхийг бага гаригуудаас хамгаалах хамтарсан систем байгуулахыг ОУ, АНУ-д санал болгож болно гэж  Москвагийн дипломат эх сурвалжаас иш татан оросын “Коммерсант” сонин өнөөдөр мэдээллээ. АНУ болон түүний НАТО дахь түншүүдийн пуужингийн цохилтын эсрэг тэмцэх зорилготой ПДХ системийг сансарын аюулын эсрэг чиглүүлэхэд энэ саналын утга учир оршиж байгаа юм. “Одоо америкийн ПДХ систем Ойрхи Дорнодоос харвах пуужингийн эсрэг чиглэгдээд байгаа юм. Энэ шинэ санал нь агаараас эсэргүүцэн хамгаалах, пуужингаас хамгаалах, сансараас хамгаалах систмеүүдийг нэгтгэхийг санал болгож байгаа юм” гэж энэ төслийг үзсэн оросын дипломатч ярьсан байна. Шинэ систем нь Дэлхийн эргэн тойрны сансарын орон зайд мониторинг хийх болмжтой байх ёстой. Хэрвээ ямар нэгэн сансарын биет Дэлхийд ойртох юм бол энэ систем цохилт өгөх чадвартай байх ёстой гэж “Коммерсант” сонинд бичсэн байна. Энэ саналыг бодож олсон хүн нь НАТО-гийн дэргэд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч, ОХУ-ын ерөнхийлөгчийн ПДХ системийн асуудлаарх тусгай төлөөлөгч Дмитрий Рогозин гэж сонинд ярилцлага өгсөн хүн хэлсэн байна. ПДХ энэ шинэ системийг “Дэлхийн стратегийн батлан хамгаалалт” гэж нэрлэсэн байна. “Энэ шинэ санал санаачлага бүрэн төгс хэлбэржээгүй байна” гэж сонин мэдээлсэн байна. Дэлхийн сансарын батлан хамгаалалтын энэ шинэ систем нь НҮБ-ын шууд хяналтад байх ёстой гэж Орос улс үзэж байгаа юм.