БНАСАУ-тай ОУ-ын эрчим хүчний хүрээн дэх хамтын ажиллагаа Доод Бурейн УЦС, эрчим хүч экспортлох зэрэг хоёр чиглэлээр хөгжих болно гэж  Амур мужийн амбан захирагч Олег Кожемяко Пхеньянд өнөөдөр  мэдэгдсэн байна. Приамурын төлөөлөгчид хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахын тулд БНАСАУ-д даваа гаригт хүрэлцэн ирсэн гэж “Интерфакс” агентлаг уламжилсан байна. БНАСАУ-ын Гадаад худалдааны яамны сайд Ли Рен Намтай Кожемяко уулзахдаа Амур мужаас Хойд Солонгос улсад эрчим хүч экспортлохын тулд цахилгаан дамжуулах шинэ шугам барих шаардлагатай гэж хэлсэн байна. Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах  боломжийг талууд бас хэлэлцсэн байна. Төлөөлөгчдийн айлчлалын дүнгээр ОХУ-ын Амур муж, БНАСАУ хоёрын хоорондох эдийн засгийн хамтын ажиллагааны урьдчилсан гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.