ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Арабын улсуудын Лигийн /АУЛ/ ерөнхий нарийн бичгийн дарга Набиль Арабитай утсаар ярилцахдаа Сири улсын байдлыг зохицуулахад гаргаж байгаа АУЛ-ийн хүчин чармайлтыг өндөр үнэллээ. ОХУ-ын ГХЯ-ны вэб хуудас дээр байрлуулсан тус байгууллагын мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. Өөрийн ард түмний эрх ашгийн үүднээс улс төр, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн дээр дотоодын асуудлаа сиричүүд өөрсдөө шийдэх ёстой гэсэн зарчмын байр суурийг ОУ баримтлаж байгаа гэж С.Лавров онцлон тэмдэглэсэн байна. Каирт 10-р сарын 16-нд болсон АУЛ-ийн сайд нарын зөвлөлийн ээлжит бус хуралдаан дээр Набиль Араби Сири улсын байдлыг зохицуулахдаа гадны оролцоогүйгээр нийт үндэстний өргөн яриа хэлэлцээ хийх замаар шийдэх ёстой гэсэн АУЛ-ийн байр суурийг баталлаа.