Хятад улс ОУ-ын найдвартай түнш гэж ОХУ-ын ерөнхий сайд В. Путин оросын төв телевизүүдэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. “Бидний хувьд Хятад улс, түнш, найдвартай түнш, хятадын удирдлага болон хятадын ард түмэн бидэнтэй найрамдалт сайн хөршийн харилцаатай байж тохиролцож боломгүй санагдаж байсан асуудал дээр харилцан буулт хийхэд бэлэн байгааг бид харж байна” гэж тэрээр хэлсэн байна. ОУ, Хятад улсад бас л адилхан байдлаар хандаж үүний үр дүнд хоёр тал харилцан огтлолцлолын цэгийг байнга олж харьцаж байна. “Ирээдүйд ч үүнийг байнга олж байна гэдэгт итгэлтэй байна” гэж Путин онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхий сайд ээлжит удаагаа БНХАУ-д ажлын айлчлал хийсэн юм. Ээлжит байнгын уулзалтын үеэр ОУ-ын засгийн газрын тэргүүн В.Путин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао нар хоёр орны эдийн засгийг хамтран шинэчлэх хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан юм. “Хятад улс бол манай хамгийн найдвартай түншүүдийн нэг бөгөөд ямарч эргэлзээгүйгээр манай стратегийн түнш гэж үзэж болно гэж” оросын ерөнхий сайд тэмдэглэсэн байна. “Дэлхий дээр хамгийн урт хамтарсан хилтэйдээ ч биш хамгийн гол нь бараа эргэлт маш хурдацтай өсөж байна. Учир нь Хятад улс маш хурдтай эрчимтэй хөгжиж байгаа ба манай сайн түнш, манай барааг борлуулах том зах зээл манай эдийн засагт хөрөнгө оруулагч юм” гэж Путин тайлбарласан байна. Дэлхийд тэргүүлэхийн төлөөх  “гол тэмцэл”-ийн  төлөө “бид Хятад улстай маргалдахыг хүсэхгүй байна” гэж тэр тэмдэглэжээ. ОУ гадаад бодлогын ашиг сонирхолоо дэс дараатайгаар хамгаалах бөгөөд “дэлхийн харгис цагдаагийн” үүрэг гүйцэтгэхийн төлөө өрсөлдөхгүй гэж ОУ-ын ерөнхий сайд В.Путин мэдэгдсэн байна.