ОУ гадаад бодлогын ашиг сонирхолоо дэс дараатайгаар хамгаалах бөгөөд “дэлхийн харгис цагдаагийн” үүрэг гүйцэтгэхийн төлөө өрсөлдөхгүй. ОУ-ын ерөнхий сайд В.Путин ОХУ-ын төв телевизүүдэд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Улс орныхоо дотоод хөгжлийг хангахад чиглэгдсэн бодлогыг Москва баримтлах болно. Харин ОУ олон улсын түвшинд өөрийнх нь байр суурийг хөндөж байгаа асуудлаархи байр сууриа баттай халгаалах ба “супер гүрний дүр эсгэхийг” хэзээ ч оролдохгүй. Москваг эзэнт гүрний санаархалтай гэж буруушааж байхынхаа оронд улсын өр шир, мөнгөний ханшны уналттайгаа тэмцэж байсан нь дээр гэж Путин барууны шүүмжлэгчидэд зөвлөлөө. Одоо Европт интеграцчлал ЗХУ-д байснаас хамаагүй илүү байна гэж тэр санууллаа. ОУ ЗХУ-ыг сэргээхийг огт санаархаагүй бөгөөд харин бүс нутагт эдийн засгийн орон зай байгуулахыг сонирхож байна. Ийм учраас “зарим нэг ачаалалыг өөртөө авахад” бэлэн байна гэж Путин онцлон тэмдэглэсэн байна.