Сочийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчины хамгаалалт шагнал хүртлээ. Спортын төслүүдийг удирдах олон улсын бага хурал дэлхийн зураг төсөл зохиогчид ба спортын барилга байгууламжуудын эздийг Лондонд зургаан жил дараалан цугларуулж байна. Сочийн Олимпийн наадмын зохион байгуулагчид нэр хүндтэй шагналыг итгэл найдварын нэг ёсны илрэл хэмээн үзэж, эрүүл  аж төрөх ёсыг Орос улсад цаашид сурталчлах зорилготой байна. Өнгөрсөн онд спортын төсөл зургуудыг удирдах олон улсын бага хурал  Сингапурыг спортын шилдэг хот хэмээн үзэж, сонгосон билээ. Энэ онд Лондон тийм цолтой боллоо. Олимпийн наадмын томоохон хэмжээний төсөв Их Британийн нийслэлийг  дээд зэргийн цэнгэлдэх хүрээлэн, цөөрөмтэй болгож, ерийн тамирчид ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгох боломж өгсөн байна.

    Мөн шагнал нийтдээ 9 номинацтай. «Тогтвортой хөгжил ба хүрээлэн буй орчны  хамгаалал» номинацийг анх удаа тогтоожээ. «Сочи-2014» олимпийн төслийг хегжүүлэх оросын хөтөлбөр  мөн шагнал хүртлээ. Гадаадын мэргэжилтнүүд  ийнхүү хүлээн зөвшөөрсөн явдал эрүүл  аж төрөх ёсыг Орос улсад сурталчлах, «ногоон стандартыг» нэвтрүүлэх, саадгүй орчин байгуулах ажлыг цаашид үргэлджүүлэхэд урамшуулж байна гэж Сочийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко хэлээд «Энэ нь урьд өмнө манай оронд байгаагүй цоо шинэ стандартыг нэвтрүүлэх замаар хийсэн том алхам юм. Эдгээр стандартыг нэвтрүүлснээр экологи, нийгмийн бодлого мэдээжээр эдийн засгийн салбарт том өөрчлөлт гарна» гэв. Зохион байгуулагчид олимпийн бүх боломжийг Наадам эхлэхээс нэлээд өмнө ашиглахаар шийдвэрлэжээ. Спортынхоос өөр Олимпи бас болдог. Соёлын Олимпи Олимпийн наадмыг бэлтгэх хүрээнд Хар тэнгисийн Сочи хотноо явагдана. Соёлын Олимпи дөрвөн жил үргэлжлэх хийгээд кино,театр,хөгжим, музейн жилүүдийг зохион явуулна. Соёлын наадам Оросын өмнөд бүс нутгийн олон талыг тусган харуулна. Соёлын Олимпид оролцох зарим зүтгэлтэн  2014 оны 2-р сард Сочид болох ХХ11 Олимпийн ба Х1 Праалимпийн өвлийн  наадмуудад оролцоно.

    2014 оны Сочийн Олимпийг зохион байгуулах хорооны төлөөлөгчид  Олимпийн бэлтгэлийн явцад сайн дураар туслагчдын  хөтөлбөрийг хөгжүүлэх тухай  Лондонд бага хурал дээр өгүүлжээ. Нийт 25 мянган хүн спортын гол үйл явдалд сайн дураар туслана. Энэ сарын шувтаргаар хамгийн авьяаслаг 108 туслагчийг шалгаруулж, хэлний дадлага хийлгэх,зохион байгуулах чадвары нь  бэхжүүлэх зорилгоор Лондон руу явуулна. Тэд эхлээд Олимпийн дараа нь Паралимпийн наадмын явцад зорилгоо биелүүлэх юм. Сайн дураар  туслагчдыг олимпийн хөдөлгөөний практик үйл ажиллагааны түүхэнд анх удаа ийнхүү бэлтгэх юм. «Залуучууд Лондоны Олимпийн үеэр янз бүрийн салбарт ажиллана. Тэд нисэх онгоцны буудалд төлөөлөгчдийг  тосч авахаас Олимпийг хаах ёслолыг зохион байгуулах хүртэл бүх арга хэмжээнд туслана. Лондоны Олимпийн наадмын зохион байгуулах хороо өргөн цар хүрээтэй зорилтуудыг харгалзан ирээдүйн сайн дураар туслагчдад өндөр шаардлага тавьж байна. Тэд хэд хэдэн гадаад хэл мэдэх ёстой.Түүнээс гадна  багийн бүрэлдэхүүнд ажиллах чадвартай болон  олимпийн өнөр гэр бүлийн талаар тулгуур мэдлэгтэй байх ёстой. Лондоны өвлийн Олимпид оросын сайн дураар туслагчид британийн дуудлагатай англи хэлээр ярьцгаана гэж 2012 оны зуны Олимпийг зохион байгуулагчид хошигнон өгүүллээ.