Хилийн чанадад амьдардаг Оросын иргэд парламентын сонгуульд оролцож, дэлхийн 146 улсад сонгуулийн 350 хэсэгт саналаа өгөх тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдээллээ. Орчин цагийн үсрэнгүй хөгжиж буй хүчтэй Орос улсыг цогцлоон байгуулахад  Оросын бүх иргэний оролцоо шаардагдаж байна. Иймээс 12-р сарын 4-нд болох сонгуульд хүн бүрийн санал чухал гэж сайд Москвад Дэлхийн эх орон нэгтнүүдийн бага хурал дээр хэллээ. Лавров ОХУ-ын консулын ба дипломат байгууллагуудад 12-р сард очиж, сонгуульд оролцохыг оросын иргэдэд уриалсан тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ.