Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Москвад хуралдаж байгаа Дэлхийн эх орон нэгтнүүдийн бага хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. 10-р сарын 17,18-нд Оросын нийслэлд болох бага хурлыг  хилийн чанад дахь орос хэлний статус, олон улсын ба бүс нутгийн үйл явцад түүний эзлэх байр сууринд зориулжээ. Эдүгээ орос хэл олон улсын ба үндэстэн хоорондын хаилцааны  хэл, дэлхийн өвийн  өвөрмөц хэл болсон гэж Медведев онцлов. Орос хэл хилийн чанадад суугаа олон орос хүн түүхэн Эх оронтойгоо харилцаа холбоотой байх үр бүтээлтэй хэрэгсэл гэж тэрээр хэлжээ. «Та бүхний үйл ажиллагаа, идэвхтэй байр суурь соёл боловсролын салбарт орос хэлт орчинг өргөжүүлэн хөгжүүлэхэд тус  дөхөм үзүүлж байна. Орос хэл сурах,заахад дэмжлэг үзүүлэх, оюуны ба ёс суртахууны эрхэм дээд зорилго үндэс болсон  оросын соёл-хүмүүнлэгийн уламжлалыг сурталчлах нь үндсэн чиглэлийн нэг юм» гэж Медведевийн эх орон нэгтнүүдийн бага хуралд оролцогчдод явуулсан илгээлтэд  өгүүлжээ.