Дэлхийн хамгийн жижиг далай хүн төрөлхтөнд тун аюултай болж байна гэсэн дүгнэлт дэлхийн олон орны эрдэмтэд олонтаа хийж байна. Хойд Мөсөн далай агуу том Гадаад далайн нэг хэсгийн хувьд Өмнөд Солонгосын Ёсу хотноо болох  «ЭКСПО-2012» дэлхийн үзэсгэлэнгийн гол сэдэв болно. Хойд Мөсөн далайн ус цэнгэг болж, арктикийн мөс хайлж,далайн бүлээн урсгалыг сааруулах  нэг ёсны хүйтэн давхрааг үүсгэж байна.Эдгээр өөрчлөлт цаг уурын байдлыг эрс өөрчлөх хор уршигтай учир дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшүүлэв.Үүний хамт Хойд Мөсөн далай бол нефть, шатдаг хийгээр баялаг том ай сав  билээ. Бүс нутаг сүүлийн үед илүү олон орны анхаарлыг татсаар байна. Иймээс ЭКСПО мөн сэдвийг сонгож авсан юм.

    Дэлхийн цоо шинэ технологийн үзэсгэлэн гаргах олон жилийн уламжлалаар оролцогч улс орнууд зохион байгуулагч улсаас зарласан   сэдвийг үзэсгэлэнгийнхээ үзэл баримтлалд тусган харуулах ёстой. Оросын «Далай ба хүн.Түүхийн ба өнөө ирээдүйн зам» үзэсгэлэн Хойд мөсөн далайг хязгааргүй чадавхитай орчин цагийн технологи, инновацийг нэвтрүүлэх талбар, домогт түүхт бүсийн хувьд  онцлон харуулж байна. Оросын үзэсгэлэнг зохион байгуулагчийн нэг Александр Дианов хэлэхдээ «Хойд Мөсөн далай манай үзэсгэлэнгийн яруу сайхан нэгэн тал нь болно. Иймээс Арктикийг эзэмших сэдэв, туйлыг судлах анхны эрдэм  шинжилгээний анги, атомын мөс зүсэгч онгоц зэрэг  үзэсгэлэнд зохих байр эзлэнэ» гэв.

    Александр Дианов цааш нь өгүүлэхдээ Арктик ба Сибирийн том гол мөрний усан замын харилцаа болох Хойд усан зам Өмнөд Солонгост үзэсгэлэнгийн хүрээнд бас үзүүлнэ.Энэ нь дэлхийн үзэсгэлэнд оролцож байгаа өөр олон улсын хувьд бас нэг тээврийн суваг болох боломжтой. Жишээ нь Япон улсын хувьд Хойд усан зам Иокогамаас Суэцын сувгийг дамжин Мурманскад хүрэх замаас хоёр дахин богино байна. Эдүгээ Гадаад далай ноцтой хямралд орсон учраас ЭКСПО-2012 дэлхийн үзэсгэлэн дээр экологийн асуудал  урьтлалын нэг болно. Орос улс Гадаад далайн нэг хэсэг болох Хойд Мөсөн далайтай хэрхэн харилцаж байгаагаа мэдээлнэ гэж Александр Дианов хэлээд «Бидний хөндөж ярих сэдвүүд Орос улсаас эргийн бүст ямар анхаарал халамж тавьж байна вэ? гэсэн ЭКСПО-2012 дэлхийн үзэсгэлэнгийн гол асуудалд хариулна. Мөн Гадаад далайн гүнийг судлахад хэрхэн оролцож байгаагаа танилцуулна. Гүний усны «Мир» аппаратаар хийсэн судалгааны дүн, манай дархан цаазтай газар, загас агнуурын аж ахуйнууд үзэсгэлэнд тусгалаа олно» гэв. 8 сая орчим хүн ЭКСПО-2012 дэлхийн үзэсгэлэнг сонирхож үзнэ гэж таамаглажээ. Оросын үзэсгэлэн  танин мэдэхүйн төдийгүй Гадаад далай, Арктикийн  экологийн асуудлуудын практик шийдвэрүүдийн төв болно гэж дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэж байна.