Хятад улс  гадаадад бараа бүтээгдэхүүн  нийлүүлэгчдэд таагүй байх хор уршгаас сэрэмжлэхийн тулд юанийн ханшийг тогтвортой хэвээр байлгана гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгдлээ. Тус мэдэгдэл АНУ-ын сенат Хятад, бусад орны бараа бүтээгдэхүүнд нэмэлт хураамж ногдуулах тухай хуулийн төслийг сайшааснаас хойш Хятад улсын дээд хэмжээнд хийсэн анхны тайлбар боллоо.Хятад улс  үндэсний валютынхаа ханшаар зальт ажиллагаа явуулж байна гэж  Вашингтон үзсэн юм. Вэнь Зябао Бээжингээс ойрын үед юанийн ханшийг эрс бэхжүүлэхгүй гэж мэдүүлэв. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан учир хятадын бараа бүтээгдэхүүнээ гадаадад нийлүүлэгчдэд саад бэрхшээл тулгарав. Гадаад худалдааны үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг өргөжүүлнэ гэж Вэнь Зябао хэллээ. Гэвч юанийн ханш эдийн засгийн өсөлтийн хурд дэлхий даяар буурч, дэлхийн нөөцийн гол валютын хувьд долларын эрэлт эрс нэмэгдсэн нөхцөлд хямдарч мэднэ гэж шинжээчид үзэж байна. Хятад улс юанийн ханшийг доллартай хатуу холбохоос татгалзсан 2010 оны 6-р сараас хойш хятадын үндэсний валютын ханш 7 хувиар нэмэгдсэн байна.