Израиль, Палестины ХАМАС хөдөлгөөний төлөөлөгчид 10-р сарын 18-нд израилийн олзлогдсон цэрэг Гилад Шалитыг  палестины хоригдолуудаар солихоор тохиролцсон тухай Ройтер агентлаг мэдээллээ. 2006 онд олзлогдсон израилийн цэрэг Гилад Шалитыг сулласны хариуд 1000 гаруй палестин хоригдолыг суллахаар 10-р сарын 11-нд зөвшилцсөн юм. Эхний 450 хүн түүний дотор насаараа шоринд хоригдсон 315 хоригдол энэ долоо хоногийн эхээр шоронгоос гарна. Бусды нь хоёр сарын дараа суллах юм. Түүнчлэн Израиль суллагдсан 40 палестин хүнийг Иордан голын баруун  эрэг, Газын зурвасын цаана байлгана.Баруун эрэгийн гаралтай 163 хүнийг Газын зурвас руу явуулах юм. Палестины хэт даврагсад израилийн цэрэг Гилад Шалитыг 2006 оны 6-р сарын 25-нд олзлосон билээ.