Энэ онд тэмцэл хөдөлгөөн, эмх замбараагүй байдалд нэрвэгдсэн Ойрхи Дорнодын орнууд бараг 55 тэрбум доллар алджээ. Ливи, Сири хоёр нэлээд их хэмжээний санхүүгийн хохирол хүлээсэн  Египет, Тунис, Бахрейн, Йемен улсууд тэдний дараа орж байна гэж Олон улсын валютын сангийн илтгэлд өгүүлжээ. Үүний хамт бусад орон юуны түрүүнд нефть үйлдвэрлэгч Арабын нэгдсэн Эмират улс, Саудын Арави, Кувейт нефтийн үнэ өсөн нэмэгдсээр завшиж ашиг олсон  гэж Олон улсын валютын сангийн шинжээчид тэмдэглэжээ.