Амарын барыг хэвээр хадгалах асуудлыг авч үзэж хэлэлцэх хятад-оросын симпозиум 10-р сарын 19-21-нд хятадын Хүнчүнд болно. ОХУ-ын ШУА, Хятадын ШУА-ийн зоологийн хүрээлэн, экологийн нэгдэл байгуулагуудыг төлөөлөх оросын 20 гаруй, хятадын 35 шинжээч смпозиумд оролцоно.  Хоёр орны шинжээчид мэдээлэл солилцож, амарын барыг хэвээр хадгалах зорилгоор орос-хятадын хамтын ажиллагааны механизмыг боловсруулна. Амарын бар Орос улсын Примор,Хабаровын хязгаарууд, Амар муж, Алс Дорнодод нутагшсан юм. Энэ амьтан Байгаль хамгаалах олон улсын холбооны Улаан номонд багтсан. 2005 оны байдлаар дэлхийд  400-500 амарын бар байгаа. Харин Хятадад   дөнгөж хориод амьтан байна. Тэдгээрийн үлэмж хэсэг нь Орос улсаас Хятадад шилжсэн юм.