Нисэх онгоц осолдсоны улмаас амь үрэгдсэн Ярославын «Локомотив» клубын хоккейчдын буян Ярославль хотод үйлдэв. Амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд ба Ярославлийн удирдагчид нийт 500 орчим хүн буян үйлдэх ёслолд оролцов. Тэд сүмээс хоккейчдыг оршуулсан газарт очно. Дараа нь «Арена» мөсөн талбарт ордонд очиж, хоккейчдын дурсгалыг хүндэтгэнэ. «Локомотив» клубын хоккейчид сууж явсан Як-40 онгоц 9-р сарын 7-нд унасан юм. Онгоцонд байсан 45 хүнээс зөвхөн бүхээгийн инженер Александр Сизов эсэн мэнд байна.