Израилийн армийн бага дарга Гилад Шалитыг сулласны хариуд палестины 1000 гаруй хоригдолд өршөөл үзүүлэх үйл явц Израильд албан ёсоор эхлэв. Израилийн ерөнхийлөгч Шимон Пересийн тамгын газраас мэдээлснээр ерөнхийлөгч зохих баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Израилийн олон оршин суугч болон олон нийтийн байгууллагууд хэлэлцээрийн болзолд дургуйцэж байна. Учир нь өршөөл үзүүлэх этгээдүүдийн гуравны нэг нь онцгой хүнд гэмт хэрэг үйлдсэн тул насаараа шоронд хоригдсон хүмүүс юм. Террорын ажиллагаа явуулах, солилцоог тасалдуулах аюул тулгарсан учир Израилийн армийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Палестины хэт даврагсад Гилад Шалитыг 2006 онд Газын зурвас орчимд олзлосон билээ.