«Хүнсний бүтээгдэхүүний үнэ: хямралаас тогтвортой байдал хүртэл» энэ онд тэмдэглэх Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний өдрийн гол сэдэв болжээ. Мөн өдрийг НҮБ-ын Хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн байгууллагыг 1945 онд үндэслэн байгуулсан өдөр 10-р сарын 16-нд тэмдэглэдэг. Дэлхийд өлсгөлөнгийн асуудлыг одоогоор шийдвэрлэж чадаагүй байна. Ойрын хэд хэдэн жилд  шинэ тулгар хөгжиж байгаа орнуудын байдал доройтно гэж НҮБ таамаглав. Хүнсний бутээгдэхүүний үнийн өсөлт импортээс шалтгаалж байгаа улс орнуудын ядуу оршин суугчид өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэж мэднэ. Энэ оны 2-р сард дэлхийд хүнсий бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдсэн явдал арабын орнуудад эмх замбараагүй байдал, хувьсгал өдөөх хүчин зүйлийн нэг болсон юм. ФАО  болон Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагууд дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал дээр ажиллаж байна. Орос улс ФАО байгууллагад 2006 онд элссэн тухай ФАО, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагуудын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч, ОХУ-аас Италид суугаа элчин сайд Алексей Мешков мэдээлээд: «Чухам ФАО байгууллага хөдөө аж ахуй, ойн аж ахуйд хамаатай ой, усны хэм хэмжээг боловсруулдаг. Эдгээр асуудал дэлхийн хүнсний аюулгуй байдалд шууд нөлөөлж байна. Хэтийн сэдвээс гадна өнөөгийн тулгамдсан асуудлууд байгаа. Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллага эдгээр асуудлыг шийдвэрлэж байна. Тус байгууллагаас хүмүүсийг өлбөрч ухэх аюулаас аврахын тулд яаралтай тусламж үзүүлдэг» гэлээ. Орос улс дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн бус нутгуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй НҮБ-ын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Эдийн засийн хямрал гарсан ч өнгөрсөн онд ОХУ-аас Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагын санд 32 сая доллар хандивлав. Энэ хөрөнгөөр Ази Африкийн орнуудын өлсгөлөнд нэрвэгдсэн сая сая хүнд тусламж үзүүлжээ. Тухайлбал ОХУ-аас хандивласан 1 сая доллараар Кенид туслах 1 мянга гаруй тонн гурил авсан юм. Энэ нь ган гачигт нэрвэгдэж, хүнсний үнэ эрс өсөн нэмэгдсэн Африкийн Эврийн 100 мянган оршин суугчийг нэг сарын турш хооллох боломж олгов. НҮБ-ын гишүүн бүх улсын батласан «Мянганы хөгжлийн зорилтууд» хөтөлбөрийн гол зорилго өлсгөлөн, ядууралтай тэмцэхэд оршино. Тус хөтөлбөрийн дагуу 2015 он гэхэд дэлхийд өлссөн хүмүүсийн тоо хэмжээг хоёр дахин багасгах нь амаргүй үйл хэрэг юм. Өнгөрсөн онд Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагаас шинэ тулгар хөгжиж буй 70 улсын 100 сая гаруй оршин сүүгчэд тус дөхөм үзүүлжээ. Хандивлагч орнуудаас бараг 3,8 тэрбум доллар гаргасан байна. ФАО байгууллагын тооцоолсноор ядуу орнуудад үзүүлэх хүнсний тусламжийг өргөжүүлэхийн хамт хөдөө аж ахуйд нэмэлт хөрөнгө оруулах хэрэгтэй. Энэ оны 11-р сарын 3-4-нд Каннад болох 20 улсын дээд хэмжээний уулзалтаар дэлхийд хүнсний бүтээгдэхүүний асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг авч үзэж хэлэлцэх юм.