Дэлхийг дугуй унаж тойрох төлөвлөгөөтэй байгаа италийн 74 настай жуулчин өнөөдөр Өмнөд Курилын Итуруп буюу Шикотан аралд очих бодолтой байна. Тэрээр оросын виз авчээ. Нутаг дэвсгэрийн асуудлаархи японы байр суурийг хүндэтгэн тус  аялал хийхээс татгалзахыг японы талаас удаа дараа эсэргүүцэн шаардсан явдал төлөвлөгөөнд нь саад болоогүй байна. Япон улсаас Өмнөд Курилын дөрвөн аралд өнгөлзсөөр байна. Эдгээр дөрвөн арал Дэлхийн 2-р дайны дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон хийгээд тэдгээр Оросын эрх мэдэлд байх нь эргэлзээгүй гэж Москва үзэж байна.