Йемений бүгд найрамдах улсын гвардийн ба аюулгүй байдлын хучний 7 мянган цэргийн албан хаагч сөрөг хүчний талд орсон тухай «Аль-Арабия» телевизийн сувгаар самуун дэгдээгчдийг дэмжиж буй генерал Али Мохсен аль-Ахмарын мэдээг үндэслэн уламжилжээ. Аль-Ахмарын хэлснээр бол гвардийн цэргийн албан хаагчид түүний командлалд шилжив. Генерал бүр 3-р сард «хувьсгалын» талд орсон билээ. 30 гаруй жил засгийн эрхэнд байгаа ерөнхийлөгч Али Абдалла Салехыг  огцруулахыг шаардсан засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн 2-р сард эхлэж өдгөө хүртэл үргэлжилж байна. Төрийн тэргүүний албан тушаалаас ойрын өдрүүдэд огцроно гэж өнгөрсөн долоо хоногт Салех мэдэгдсэн билээ. Гэвч засгийн эрхийг сөрөг хүчин шилжүүлэхгүй гэж тэрээр тэмдэглэжээ.