Америкийн цэргийн нэг хэсгийг энэ оны 12-р сарын 31-нээс хойш Иракад үлдээхээс татгалзах шийдвэр гаргасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг АНУ-ын засаг захиргаа няцаасан гэж өчигдөр Цагаан ордон ба Пентагоны албан ёсны төлөөлөгчид мэдэгдлээ. «Бид бүх цэргээ энэ оныг дуустал гаргах тухай Иракийн засгийн газартай байгуулсан хэлэлцэрийг даган мөрдөхийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама удаа дараа мэдүүлсэн  гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Томми Виетор  мэдэгдэв. Түүний хэлснээр бол америкийн тал Ирактай  түншлэлийг тал бүрээр төлөвшүүлж, аюулгүй байдлын хүрээнд харилцааг бататгаж байна. Америкийн 200-аас цөөнгүй цэргийн албан хаагчдыг Иракад үлдээх тухай  өөрчлөлт америкийн цэргийг гаргах хэлэлцээрт оруулах зөвшөөрөл иракийн талаас авахыг АНУ-ын засгийн газар нэг бус удаа оролдсон юм. Ийм тооны цэргийн албан хаагчид хэт даврагсадтай тэмцэхэд хангалттай гэж Пентагон үзэж байна.