Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 2011 онд 9,4 хувь болж, 2012 онд 8,7 хувь хүртэл буурна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Мэдээллийн төвийн эдийн засгийн таамаглалын хэлтсийн эрхлэгч Фань Зяньпин үзэж байна. Хятадын засгийн газрын шинжээч өчигдөр Бээжингийн Цинхуа их сургуульд эдийн засгийн чуулга уулзалт дээр үг хэлэхдээ инфляци 4 хувь хүртэл багасахыг тэмдэглэв. Фань Зяньпиний хэлснээр бол 2012 онд экспорт хятадын эдийн засгийн хөгжилд тийм их үүрэг гүйцэтгэхгүй. Учир нь БНХАУ-ын гадаад худалдааны балансын ашигт үлдэгдэл аажмаар багасаж байгааг суулчийн статистикийн мэдээ баримтууд харуулжээ.