Дэлхийн олон арван хотод «Уолл-Стритийг эзлээрэй» уриан дор жагсаал хийжээ. Ромд 100 мянга орчим хүн гудамжуудад гарсан байна. Тэд БХЯ-ны байшинг галдан шатааж, олон дэлгүүрийн цонхыг эвдэв. Цагдаа нар ус шүрших төхөөрөг, нулимс асгаруулах хий хэрэглэжээ. 70 орчим хүн нэрвэгдсэн байна. Европ, Америкийн олон хотод жагсаал цуглааан хийжээ. Мөн тэмцэл хөдөлгөөн нэг сарын өмнө Нью Йоркт үүссэн юм. Япон, Хятад, Өмнөд Солонгос, Индонези, Австрали, Шинэ Зеланди гээд олон улс орны оршин суугчид Нью Йорк хотынхонтой эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэв. Жагсагчид эрх баригчид ба санхүүгийн байгууллагуудын бодлогыг «санхүүгийн терроризм» хэмээн нэрлэж, ийм бодлогыг  эсэргүүцэж байна. Энх тайван жагсаал илүү олон хүнийг хамран нэгтгэж байна.