Арабын орнуудын ГХ-ийн сайд нар өнөөдөр Каирт уулзаж, Сирийн байдлыг авч үзэж хэлэлцэнэ. Ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахыг шаардсан тэмцэл хөдөлгөөн Сирид намжихгүй байна. Жагсагчдын эсрэг хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг шаардаж байгаа Персийн булангийн орнуудын санаачилгаар уулзалт хийх юм. НҮБ-ын мэдээлснээр аюулгүй байдлын хүчний төлөөлөгчид сөрөг хүчинтэй мөргөлдсөний уршгаар наанадаж 3 мянган хүн амь үрэгджээ. Шинэ Үндсэн хуулийн төслийг зохиох тусгай комиссыг байгуулах тухай ерөнхийлөгч Асад өчигдөр мэдээллээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж тухайлбал БАСС намын удирдагч үүргийн тухай зүйл ангийг хасах нь сөрөг хүчнээс тавьсан шаардлагын нэг билээ.