0Гадаадын 600 гаруй, оросын 500 мянга орчим төлөөлөгч Орос улсад болох парламентын сонгуулийн явцыг ажиглах тухай Сонгуулийн төв комиссын тэргүүн Владимир Чуров мэдээллээ. «Бид Орос улс бүрэлдэхүүнд нь ордог байгууллагуудад урилга ба томилогдох анкет явуулсан. Анхны дөрвөн анкет ирээд байна» гэж тэрээр хэлэв. Парламентын доод танхим-Улсын думын сонгууль 2011 оны 12-р сарын 4-нд болох хийгээд 2012 оны 3-р сарын 4-нд манай орны сонгогчид ерөнхийлөгчээ сонгох юм.