G20-ны сангийн сайд нар ба Төв банкуудын тэргүүн нар Парист уулзаж, дэлхийн эдийн засгийн байдал болон европын орнуудын өрийн асуудлыг авч үзэж хэлэлцлээ. Уулзалтын дүнгээр эдгээр 20 улсын санхүүгийн ажилтнууд дэлхийн санхүүгийн системийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг урамшуулах хэд хэдэн арга хэмжээг тодорхойлов. G20 бүлгийн гишүүн орнуудын удирдагчид 11-р сард Каннад дээд хэмжээний уулзалтаар тогтвортой, эрчимтэй, тэнцвэртэй өсөлтийн үндэс бий болгох цогц арга хэмжээнүүдийг авч үзэх юм. Эдгээр арга хэмжээ дээрх 20 улсын санхүүгийн ажилтнуудын уялдуулан зохицуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан юм.