Төрийн Думын сонгуульд “Нэгдсэн ОУ” намаас нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг тэргүүлж байгаа ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев москвагийн шинэ технологийн “Дижитал Октобер” төвд өөрийн талынхантайгаа уулзаж, өөрийнхөө төлөвлөгөөний тухай ярилаа. Энэ уулзалтад 200 гаруй хүн оролцож байна. Энэ үйл ажиллагаанд ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудаас гадна соёлын зүтгэлтнүүд, найруулагчид, сэтгүүлчид, оросын дээд сургуулиудын захиралууд, бизнесийн төлөөлөгчид, ажилчдыг урьсан байна. 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд В.Путины нэрийг дэвшүүлэх шийдвэрийг улс орны хөгжлийн ашиг сонирхол, улс төрийн бүрэн байдлын үүднээс хийсэн гэж Д.Медведев мэдэгдлээ. Медведев өөрийнхөө нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чаддаагүй тул улс төрөөс явах болоогүй гэж үзэж байгаа юм байна: «Улс төрийн үүднээс бидний хандлагыг авч үзэх юм бол Путин бид хоёр маш дотно хүмүүс, өдөр тутмын амьдралын үед бид жирийн нь л хүмүүс, хүн итгэхгүй байж магадгүй бид өрсөлдөгчид биш бид 20 жил нөхөрлөж байгаа дотны анд нөхөд юм. Хэрвээ тийм биш байсан бол би Москвад ямарч улс төрийн карьер хийхгүй байсан. Чи ерөнхийлөгч болох л юм бол эргэн тойрныхоо чамд улс төрд болон амьдралд чинь тус болсон бүх хүнийг намнаж,устгаж болно гэж олон хүмүүс бодож байх шиг байна. Би үүнийг буруу гэж үзэж байгаа юм. Ямарч улс төрийн болон нийгмийн зүтгэлтэн хүчний хувиарлалтыг болон санал бодлыг тооцож байх ёстой. Энэ бүхнээс үүдээд хамтран зүтгэгчид, ойр дотны хүмүүсийн хувьд та бүхний сайн мэдэж байгаа тэр шийдвэрийг бид өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө биш манай эх орны тогтвортой хөгжлийг хангахын тулд гаргасан билээ. Энэ бол өнгөрсөнөөдөө буцаж байгаа биш арай өөр зүйл гэж Медведев хэллээ. Үүнээс гадна тэр улс төрөөс явах бодолгүй байна» гэж хэллээ. “Тэр гаргасан шийдвэрийн талаар нэрэлхэлгүй хэлэхэд би өөрийнхөө нөөц бололцоог бүрэн ашиглаж чадаагүй гэж үзэж байна. Энэ нөөц хангалттай бөгөөд надад итгэж улс орны ирээдүйг даатгаж төрийн эрхийг надад итгэж атгуулсан тэр сая сая хүний итгэлийг алдах эрх байхгүй гэж би үзэж байна” Манай улс, манай эдийн засаг, манай нийгмийг үнэхээр шинэчлэнэ гэдэгт итгэлтэй байсан тэр хүмүүсийг хуурах эрх надад байхгүй. Ийм учраас л би өөртөө асар их хариуцлага хүлээлгэж байгаа юм. Үүнээс үүдэн би улс төрд үлдэж тодорхой зүйл хийхээр шийдсэн юм гэж Медведев хэлсэн юм. Би өөрөө дахин сонгогдохоос татагалзаж В.Путинийг ерөнхийлөгчийн суудалд буцаах нь хоёр улс төрчидэд ив ижилхэн зарлан тунхаглаад байгаа улс төрийн зорилгыг хэрэгжүүлэх ажлыг хөнгөвчилнө. Саяхан болсон “Нэгдсэн ОУ” намын их хурал дээр зарласан төрийн бүрэн эрхийг дахин хувиарлах шийдвэр гаргасан шалтгааныг тайлбарлдахдаа: « Бид бол пан гөрдөг хүмүүс биш бодит улс төрчид юм. Зарлан тунхагласан улс төрийн зорилгодоо яаж хүрэх вэ гэдгээс эхлэх ёстой юм. Бид одоогийн нөхцөл байдлыг тооцож үзэх ёстой байсан. Нөхцөл байдал ямар байна вэ? Энэ бол энгийн зүйл юм, ерөнхийлөгчийн хувьд итгэж байгаа итгэл болон миний рейтинг, В.Путиний рейтинг хоёр хоёулаа ямарч улс төрчийн хувьд өндөр байсан, гэхдээ түүний рейтинг илүү байсан юм» гэж Медведев хэллээ. ОУ-д 2011 оны 12-р сард парламентын, 2012 оны 3-р сард ерөнхийлөгчийн сонгууль тус тус болох юм. 9-р сарын 24-нд болсон “Нэгдсэн ОУ” намын их хурал дээр Медведев Төрийн Думд нэр дэвших хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тэргүүлхийг зөвшөөрч, Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг санал болгосон юм. Хэрвээ тус нам сонгуульд ялалт байгуулах юм бол засгийн газарт ажиллана гэж мэдэгдсэн юм. Төрийн бүрэн эрхийг дахин хувиарлах асуудлыг Путин бид хоёр нэгдсэн оросчуудын их хурал эхлэхээс аль эрт тохирсон байсан, нийт олонд мэдээлсэн санал санаачлага бол улс оронд болох нөхцөл байдлын янз бүрийн хувилбарыг задлан шинжилсний үр дүн юм гэж Медведев хэлсэн байна. Сонгуульд “Нэгдсэн ОУ” нам болон Путин ялалт байгуулах нь улс орны хөгжлийн баталгаа болно гэж Медведев үзэж байна. Сонгуулийн дүнгээр гол байрыг эзлэх тэр улс төрийн хүчинд тэргүүлэх үүрэг оногдох нь тодорхой. Хэрвээ парламентийн сонгуульд “Нэгдсэн ОУ” нам, ерөнхийлөгчийн сонгуульд Путин ялах юм бол энэ нь бид улс орноо хөгжүүлэхийн баталгаа болж өгнө гэж Медведев хэлсэн байна.